09/17/2026 | Press release | Distributed by Public on 09/17/2026 18:59
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 06 дугаар захирамжаар Бурхан Халдун хайрхны тэнгэрийг тахих төрийн тахилгын ёслолыг 2026 оны 6 дугаар сарын 23-ны өдөр үйлдэх товыг тогтоосон. Тахилгын арга хэмжээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 17 дугаар зарлигын дагуу бүтээн байгуулсан төрийн тахилгат Бурхан Халдун хайрхны хүндэтгэлийн цогцолбор орчим зохион байгуулсан. Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны 27 албан хаагч тус арга хэмжээний зохион байгуулалтад оролцож, тахилгад оролцогчдыг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, холбогдох хууль, дүрэм журмыг хангуулан ажиллалаа. Хяналтын постуудад үүрэг гүйцэтгэж буй байгаль хамгаалагчид төрийн тахилга, тайлгын үеэр мөрдөх дэг журам, санамж, танилцуулга, маршрут, зурагт хуудас, плакат, хогийн уутыг иргэдэд тараан хог хаягдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, тахилгын арга хэмжээнд оролцогч иргэдэд ил задгай хог хаягдал хаяхгүй байх, тусгай хамгаалалттай газар нутаг болон соёлын өвийн газар нутагт хориглосон үйл ажиллагаа явуулахгүй байх талаар холбогдох хууль тогтоомжийг сурталчлан мэдээлэл, зөвлөмж өгөн ажилласан.