10/06/2025 | Press release | Distributed by Public on 10/07/2025 03:19
Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр багийн Иргэдийн Нийтийн Хуралд тус газрын Тэтгэвэр, тэтгэмжийн хяналтын байцаагч, мэргэжилтэн Н.Нэргүйцэцэг, Сайн дурын даатгалын байцаагч, мэргэжилтэн Б.Нэргүй нар оролцлоо. Энэхүү өдөрлөгөөр нийгмийн даатгалын хууль тогтоомж, түүний ач холбогдолын талаар болон тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авах, сайн дурын даатгалд хамрагдах зэрэг нийгмийн даатгалын үйлчилгээтэй холбоотой асуудлаар иргэд, даатгуулагчдад дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө өгөв.