09/01/2026 | Press release | Distributed by Public on 08/31/2026 21:34
Эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид, сурагчид, оюутан залуус, эцэг эх, асран хамгаалагчид та бүхэндээ 2026-2027 оны хичээлийн шинэ жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье!
Эрдэм номын их өргөөнд инээд хөөр, хүсэл тэмүүллээр дүүрэн нэгэн шинэ хичээлийн жил эхэлж байна.
Хүүхэд бүрийн хүсэл мөрөөдөл биелж, мэдлэг боловсрол, авьяас чадвараа хөгжүүлэн, өөртөө итгэлтэй, зөв хандлагатай иргэн болон төлөвших болтугай.
Эрдмийн их замд нь амжилт бүтээл арвин байж,
Багш бүрийн хөдөлмөр үр шимээр дүүрэн,
Сурагч бүрийн хүсэл мөрөөдөл биелсэн,
Гэр бүл бүрийн инээд хөөр цалгисан
сайхан хичээлийн жил байх болтугай!
Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, сурлага хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!