Ministry of Foreign Affairs of Mongolia

09/11/2026 | Press release | Distributed by Public on 09/10/2026 18:14

ЗУУНМОД СУМЫН МӨНХ-АЛДАРЫН ТАЛБАЙД ИТГЭЛТЭЙ УТАС БАЙРШУУЛЛАА

"ИТГЭЛТЭЙ УТАС" төсөл манай аймагт 2023 оны хавар Хүмүүн цогцолбор бага сургуульд байршуулснаар эхэлж байсан бол одоо 24 сумын ЕБС-д байршиж хэрэглээнд нэвтэрчээ.

Харин гадна талбайд байршуулсан анхны Итгэлтэй утас манай аймагт ийнхүү нээгдэж байгаа юм. Тус утасны урсгал зардлыг аймгийн ИТХ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс хариуцна. Энэхүү утасны зорилго нь аливаа эрсдэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор байршиж байгаа ба нэг удаагийн залгалтаар 2 минут ярих эрхтэй.

Аймгийн ЕБС-иуд дээр байршуулсан итгэлтэй утсаар 2026 оны эхний хагас жилд 55300 хүүхэд үйлчлүүлжээ.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 11, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 11, 2026 at 00:14 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]