Ministry of Foreign Affairs of Mongolia

10/10/2025 | Press release | Archived content

“Гамшгаас хамгаалах сургалт, дадлага” Хаялага усан сургалтын төвд зохион байгуулагдлаа

Говьсүмбэр аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнуудын дунд "Гамшгаас хамгаалах сургалт, дадлага" Хаялага усан сургалтын төвд амжилттай зохион байгуулагдлаа.

Сургалтын хүрээнд Онцгой байдлын газрын алба хаагчид усанд осолдсон иргэнийг хэрхэн аврах, аврах ажиллагааны дараалал, ослын үед авах арга хэмжээний талаар үзүүлэх сургалтыг оролцогчдод танилцууллаа.

Мөн сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмжийн ашиглалт, тэдгээрийг аврах ажиллагаанд хэрхэн үр дүнтэй ашиглаж болох талаарх танилцуулга, дадлага сургалтыг хийв. ‍ Үүнээс гадна үнэрч нохой "Матилда"-гийн оролцоотойгоор эрэн хайх ажиллагааны үзүүлэх сургуулилт зохион байгуулж, обьектийг илрүүлэх, үнэр ялгах чадварыг бодитоор харууллаа.

Тус арга хэмжээний үеэр Аймгийн Засаг дарга, Онцгой байдлын газартай хамтран Баянтал сумын гал унтраах сайн дурын хэсгийн чадавхыг сайжруулах зорилгоор Бүгд Найрамдах Солонгос Улсад үйлдвэрлэсэн гал унтраах бага оврын автомашин, иж бүрэн гал сөнөөгчийн хувцасыг хүлээлгэн өглөө.

Сургалт, дадлагын төгсгөлд баг бүр усанд осолдсон иргэнийг аврах, гал түймэр унтраах, анхан шатны тусламж үзүүлэх, гэмтэлтэй хүнийг зөөж шилжүүлэх, галын хоолойг эвхэх зэрэг цэгийн дасгалуудыг гүйцэтгэж, ойрын зайны марш тактикийн тэмцээн зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь оролцогчдод гамшгийн үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, эрсдэлийг бууруулах мэдлэг, дадлыг олгосноороо чухал ач холбогдолтой боллоо.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on October 10, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on October 13, 2025 at 03:19 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]