09/15/2025 | Press release | Distributed by Public on 09/15/2025 00:42
Аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 08:00 цагт Соёмбо танхимд хуралдлаа. Хуралдаанаар:
1. Аймгийн 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлуулах тухай асуудлыг хэлэлцээд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанд өргөн мэдүүлэхээр боллоо.
2. Төрийн одон медальд уламжлах тухай асуудал болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын баатар цолоор шагнагдсан Чөлөөлөх дайны ахмад дайчин, төр захиргааны ахмад зүтгэлтэн, Хилийн цэргийн болон хил хамгаалах гүйцэтгэх албаны офицер Ундрахын Доржпалам, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдсанТөрийн шагналт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Пунцагийн Бадарч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор шагнагдсан Монгол Улсын Ардын жүжигчин, Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын гоцлол дуучин Аюурзанын Долгор нарт хүндэтгэл үзүүлж, тус бүр хоёр өрөө байраар шагнах тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.