09/25/2026 | Press release | Distributed by Public on 09/24/2026 23:55
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 58, 2025 оны 44 дүгээр зарлиг, Засгийн газрын 2021 оны 350 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогчийн баталсан "2026 оны хаврын мод тарих арга хэмжээний төлөвлөгөө"-ний дагуу нийслэлийн хаврын мод тарих арга хэмжээнд "Өсвөр үе хүнс" ОНӨААТҮГ-ын хамт олон 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн "Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн" ОНӨААТҮГ-ын ногоон байгууламж тохижилтын албаны ерөнхий инженер Б.Энхсайханаас мэргэжил арга зүйн зөвлөгөө авч, технологийн дагуу 20 ширхэг хайлаас мод тарьсан.