07/21/2026 | Press release | Distributed by Public on 07/21/2026 04:01
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төв аймгийн Баянчандмань сум түүхт 90 жилийн ойгоороо төрийн дээд "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-оор шагнагдлаа.
Энэ нь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээнд өнгөжин жавхаажиж байгаа Баянчандмань сумын хөгжлийг түүхийн хугацаанд бүтээлцсэн ахмад буурлууд, сэтгэлтэй, зүтгэлтэй үе үеийн удирдлагууд, ажилч хичээнгүй ард иргэдийн нөр их хөдөлмөр зүтгэлийг гэрчилж байна.
Түүхт ойгоороо төрийн дээд одонгоор шагнагдсан Баянчандмань сумын нийт иргэддээ баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, энэ хорвоогийн хамгийн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
ТӨВ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР