01/26/2026 | Press release | Distributed by Public on 01/26/2026 20:28
Их жанжин Дамдины Сүхбаатар 1893 оны 2-р сарын 2-нд мэндэлсэн. Энэхүү өдрийг угтан Дундговь аймгийн төв номын сангаас "ИХ ЖАНЖИН ДАМДИНЫ СҮХБААТАРЫГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ" уралдаан зарлажээ. Уралдаанд Сайнцагаан сумын ЕБС болон Политехник коллежийн 9-12 дугаар ангийн сурагчид, багш нар оролцох боломжтой. Ингэхдээ нэг баг 2 багш, 4 сурагчаас бүрдэх юм. Багийн мэдүүлгийг 2026 оны нэгдүгээр сарын 28-ны 18:00 цаг хүртэл авах юм байна.