10/02/2025 | Press release | Distributed by Public on 10/03/2025 05:43
УРИЛГА
Сонгон шалгаруулалт зарлах тухай
Баян-Өлгий аймгийн Засаг даргаас аймгийн төвд шинээр малын зах барих, өвс тэжээл, нүүрс-түлээний зах барих иргэн, аж ахуйн нэгжийг нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна.
Төсөл ирүүлэх хэлбэр:
Өгөгдсөн сонгон шалгаруулах ажлын даалгаврын дагуу төсөл боловсруулж цаасан хэлбэрээр 2 хувь тус бүрийг конвертэнд битүүмжлэн тамга дарж баталгаажуулан ирүүлнэ.
Мөн төслийн танилцуулгыг PDF файлаар А4 хэвлэж бэлтгэж хавсаргасан байх.
Төсөл ирүүлэх хугацаа:
2025 оны 10 дугаар сарын 03-ний өдрөөс мөн оны 10 дугаар сарын 16-ны хүртэл /ажлын 10 хоног/ ажлын цагийн хуваарийн дагуу ирүүлнэ.
Төслийг нээх эцсийн хугацаа:
Ирүүлсэн төслийн саналыг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 11:00 цагаас дарааллын дагуу нээнэ.
Төсөл ирүүлэх хаяг:
Баян-Өлгий аймгийн Засаг даргад гэж хаяглан аймгийн Засаг даргын нарийн бичигт он, сар, өдөр, цаг минутаар бүртгүүлэн хүлээлгэн өгнө.
Төсөлтэй холбоотой бусад мэдээлэл болох Төсөл боловсруулах даалгавар болон холбогдох дэлгэрэнгүй мэдээллийг:
Аймгийн ЗДТГазрын БОНХОБТХэлтсийн Барилга, хот байгуулалтын салбарын бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн бөгөөд Ерөнхий архитекторын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч: А.Жибек /Утас: 94590001/-ээс авна уу.
Аймгийн төсөл сонгон шалгаруулах ажлын хэсэг