10/02/2025 | Press release | Archived content
Ховд аймгийн Соёл урлаг, Аялал жуулчлал, Залуучуудын газраас Булган сумын төрийн албан хаагч, ЕБ сургуулийн ахлах ангийн сурагчид болон хөтлөгч хийх сонирхолтой ард иргэдийн дунд, UBS сургалтын төвтэй хамтран "Хөтлөгч"-ийн сургалтыг 2025.10.02-09-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Нээлтийн үйл ажиллагаанд: СУАЖЗГ-ын дарга М.Пүрэвхүү, Соёлын хэлтсийн дарга Д.Гантуяа, Булган сумын ИТХ дарга Х.Хаш-эрдэнэ, засаг даргын орлогч Э.Энхсайхан нар оролцлоо. Сургалтын хүрээнд: *Хөтлөх ур чадвар *Сэтгүүл зүй *Ярих ур чадвар гэсэн хөтөлбөрийн хүрээнд 32 цагийн түргэвчилсэн сургалтыг UBS телевизийн хөтлөгч М.Энхтуяа зохион байгуулна.