Ministry of Foreign Affairs of Mongolia

02/08/2026 | Press release | Distributed by Public on 02/08/2026 22:04

hhkk,m

2026 оны 1 дүгээр сарын 15-наас 2 дугаар сарын 09-ны хооронд Соёолж молл худалдааны төвд зохион байгуулагдсан "Амар байна уу" үзэсгэлэн худалдаанд Архангай аймгийн Өндөр-Улаан сумаас 25 цагаан идээ үйлдвэрлэгч оролцож, нийт 8 тонн цагаан идээг борлууллаа. Мөн 2026 оны 1 дүгээр сарын 26-наас 2 дугаар сарын 09-ныг хүртэл Улаанбаатар хотын Ялалтын талбайд зохион байгуулагдсан "Цагаан сар" үзэсгэлэн худалдаанд тус сумаас 27 цагаан идээ үйлдвэрлэгч оролцож, 13 тонн цагаан идээг борлуулсан байна. Эдгээр хоёр үзэсгэлэн худалдаанд нийт 52 цагаан идээ үйлдвэрлэгч, хоршооны гишүүн болон иргэн хамрагдаж, нийт 21 тонн цагаан идээг борлуулсан нь орон нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, уламжлалт цагаан идээг сурталчлан таниулахад бодитой хувь нэмэр орууллаа.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:

ХЖДҮХАХ-н мэргэжилтэн Ч.Энхбаатар

Холбоо барих утас: 95728241

Цахим шуудан: [email protected]

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on February 08, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on February 09, 2026 at 04:04 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]