Ministry of Foreign Affairs of Mongolia

07/09/2025 | Press release | Distributed by Public on 07/08/2025 18:50

A CELEBRATING CONFERENCE TO CELEBRATE THE 102ND AYUM, THE 130TH ANNIVERSARY OF THE PRESIDENT OF THE NATIONAL PEOPLE'S CONFERENCE OF THE REPUBLIC OF MYANMAR, HERO OF LABOR,[...]

Тулгар төрийн 2234, Их Монгол улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Төв аймаг байгуулагдсаны 102, Ардчилсан хувьсгалын 35, Зуунмод хот байгуулагдсаны 83, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Хөдөлмөрийн баатар, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойн баяр наадмын Баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээг Монгол туургатан театрын их танхимд зохион байгууллаа. Баярын хуралд УИХ-ын гишүүд, Ж.Самбуу агсаны төрөл төрөгсөд, төр нийгмийн зүтгэлтнүүд, Төв аймгийн үе үеийн удирдлагууд, урлаг, соёл, спортын алдартнууд, төрийн албан хаагчид, иргэд оролцлоо.

Төв сайхан нутгийнхан энэ жилийн баяр наадмаа БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, Хөдөлмөрийн баатар, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Төв аймгийн Бүрэн сумын уугуул Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойтой хамтатган тэмдэглэж байгаагаараа онцлог болж байна. Төв сайхан нутгийн төдийгүй Монгол төрийн ган бат, ноён нуруу болж ард түмэндээ дурсагдан үлдсэн "Монгол төрийн Мэргэн өвөө" Жамсрангийн Самбуу нь Богд хан уулын аймгийн дарга, Төв аймаг, Өмнөговь аймгийн анхны даргаар томилогдож шинэ тутамдаа бий болсон Засаг захиргааны томоохон нэгжүүдийн тулгын чулууг тавьж, хөгжлийн үндсийг тарьж, анхны "дипломат"-чийн үүргийг нэр төртэй хашиж, орчин цагийн төрийн түшээдэд "өндөр босго" тогтоож өгснийг түүхийн хуудаснаас харж болно.

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамсрангийн Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойтой холбогдуулан Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас холбогдох тогтоол, шийдвэрүүд гарч, төлөвлөгөөт арга хэмжээнүүд улс, аймгийн хэмжээнд амжилттай зохион байгуулагдаж байгаагийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Бүтэн заяат Бүрэн сумынхан маань Монгол улсын төрийн дээд шагнал "Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон"-оор шагнагдсан билээ.

Төв аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр баярын хурлын индэр дээрээс хэлсэн үгэндээ: "Бид 2025-2028 онд аймгийнхаа хөгжлийг хурдастгах, ард иргэдийнхээ амьжиргааг дэмжих зорилго, зорилтоо дунд хугацааны бодлого, төлөвлөлтөд тусгаж, "Амьдралын чанар"-аар тэргүүлэгч аймаг болох алсын хараа дэвшүүлж, "Иргэнээ дээдэлж, ногоон хөгжлийг тэтгэсэн, үйлдвэрлэгч аймаг" болох эрхэм зорилгыг тээн хөдөлмөрлөж байна. Бүрэн эрхийн хугацааны эхний жил тэн хагастаа орж буй энэ үед бид хөдөө аж ахуй, барилга, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн салбартаа анхааран ажиллаж, "Хүн төвтэй төрийн алба"-ыг бэхжүүлэн, иргэдээ тав тухтай, эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байна. Үүнтэй уялдуулан цаашид Монгол улсын Бүсчилсэн хөгжлийн хүрээнд 70 мегаваттын дулааны станцад өргөтгөл хийж, олон улсын жишигт нийцсэн 2200 хүний суудалтай Төв арена цогцолбор байгуулах, авто замын хүчин чадлыг нэмэгдүүлэх, соёл, шашин, аялал жуулчлалын төв цогцолбор байгуулах, "Эрчимжсэн сүү-махны чиглэлийн аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлэх 5 мега төслийг хэрэгжүүлэхээр бэлтгэж байна" хэмээн тодотгосон юм.

Баярын хурлын үеэр эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан хүмүүсийг төрийн дээд одон, Медаль, салбарын шагналаар шагналаа.

"ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН"-оор:

- Содномын Төмөрбаатар / Төв аймгийн Зуунмод сумын Ахмад настан, бэлтгэл офицер/

"ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОН"-оор:

- Моломын Зоригтбаяр /Төв аймгийн Зуунмод сумын иргэн, бэлтгэл офицер/

- Батмөнхийн Мөнхдолгор /Төв аймгийн Зуунмод сумын иргэн, бэлтгэл офицер/

- Должинжавын Хишигжаргал /Төв аймгийн Зуунмод сумын иргэн/

"ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН"-оор:

- Дашийн Батжаргал /Төв аймгийн Алтанбулаг сумын ЗДТГ-ын дарга/

- Галсанбалжирын Цоггэрэл /Төв аймгийн ХХААГ-ын Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, хүлэмжийн асуудал хариуцсан мэргэжилтэн/

- Гэлэгдашийн Цэрэннадмид /Төв аймгийн Баянцагаан сумын ахмад настан/

- Ишжамцын Сарантуяа /Төв аймгийн Дэлгэрхаан сумын ахмад настан/

- Жамъянжавын Мөнхбаяр /Төв аймгийн Зуунмод сумын ХЦС-ийн математикийн багш/

- Мичиджамбын Оюунсүрэн /Төв аймгийн Зуунмод сумын ахмад настан/

- Сүхбаатарын Мөнхтуяа /Төв аймгийн Угтаалцайдам сумын ахмад настан/

- Мөнхийн Шаарийбуу /Төв аймгийн Угтаалцайдам сумын ахмад настан/

"АЛТАН ГАДАС ОДОН"-оор:

- Гонгорын Бат-Очир /Борнуур сумын ХАА-н тасгийн мэргэжилтэн/

- Төмөр-Очирын Баатарзоригт /Төв аймгийн Архуст сумын Нийгмийн даатгалын байцаагч/

- Самдангийн Даваадорж /Төв аймгийн Зуунмод сумын иргэн/

- Дагдангийн Бужгар /Төв аймгийн Зуунмод сумын иргэн/

- Цэвэгийн Минжин /Төв аймгийн Заамар сумын иргэн/

- Лувсанцэрэнгийн Тамара /Төв аймгийн Зуунмод сумын иргэн/

- Гүрбазарын Баяраа /Төв аймгийн Аргалант сумын Ахмадын хорооны дарга/

- Ядамын Нансалмаа /Төв аймгийн Баян-Өнжүүл сумын ахмад настан/

- Дашзэвэгийн Тарав /Төв аймгийн Баян-Өнжүүл сумын ахмад настан/

- Цэрэндолгорын Баярсайхан /Төв аймгийн Жаргалант сумын иргэн/

- Ёндонгийн Дуламсүрэн /Төв аймгийн Зуунмод сумын ахмад настан/

- Нацагдоржийн Майнийдайрий /Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн хэсгийн ахлагч/

- Лувсаншаравын Жамсран /Төв аймгийн Борнуур сумын иргэн/

- Сэрээтэрийн Алтанхундага /Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн хэсгийн ахлагч/

- Юндэнгийн Байгальмаа /Төв аймгийн Зуунмод сумын ахмад настан/

- Чулуунбатын Энхтуяа /Төв аймгийн Зуунмод сумын ахмад настан/

- Бадамын Доржбилэг /Төв аймгийн Эрдэнэсант сумын ахмад настан/

"ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛЬ"-иар:

- Болд Агиймаа /Төв аймгийн НДХ-ийн тэтгэвэр тэтгэмжийн хяналтын байцаагч/

- Базаррагчаагийн Сарантуяа /Төв аймгийн Аргалант сумын ХАА-н тасгийн мэргэжилтэн/

- Буянтөгсийн Түмэнгэрэл /Төв аймгийн Батсүмбэр сумын Нийгмийн даатгалын байцаагч/

- Дашзэвэгийн Мягмарсүрэн /Төв аймгийн Жаргалант сумын Нийгмийн даатгалын байцаагч/

- Түвдэннямын Чинзориг /Төв аймгийн НДХ-ийн захиргаа, хяналтын хэлтсийн дарга/

- Бат-Очирын Хишигтогтох /Төв аймгийн СХЗХ-ийн лабораторийн эрхлэгч/

- Шаравдоржийн Жамъянмядаг /Төв аймгийн Баян-Өнжүүл сумын малчин/

- Сандагдоржийн Эрдэнэцэцэг /Төв аймгийн ХХҮГ-ын Захиргаа хяналтын хэлтсийн дарга/

- Дамдингийн Цэрэндорж /Төв аймгийн ХХҮГ-ын жижүүр/

"ТӨРИЙН АЛБАНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДЭГ"-ээр:

- Цэндсүрэнгийн Пүрэвдорж /Төв аймгийн Алтанбулаг сумын ИТХ-ын Нарийн бичгийн дарга/

- Чойдашийн Цагаан /Төв аймгийн Санхүүгийн хяналт, аудитын газрын улсын байцаагч/

"СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДЭГ"-ээр:

- Даваагийн Дарьсүрэн /Төв аймгийн "Монгол туургатан театр"-ын дуучин

"ХУУЛЬ ЗҮЙН АЛБАНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДЭГ"-ээр:

- Дондогийн Оюунтуяа /Төв аймгийн Төрийн архивын хэлтсийн дарга/

"БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДЭГ"-ээр:

- Лувсангийн Наранцогт /Төв аймгийн Зуунмод сумын иргэн/

"ТЭРГҮҮНИЙ УУРХАЙЧИН ЦОЛ ТЭМДЭГ"-ээр:

- Мэндсайханы Амгаланбаатар

"СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМНЫ ХҮНДЭТ ЖУУХ БИЧИГ"-ээр:

- Лхагвасүрэнгийн Болорцэцэг /Төв аймгийн Баянхангай сумын Соёлын төвийн номын санч/

"ҮЙЛДВЭР, ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДЭГ"-ээр:

- Зинээмэдир Мэндсайхан /Төв аймгийн Зуунмод сумын иргэн/

- Сэнэдсанаагийн Мөнхгэрэл /Төв аймгийн Зуунмод сумын иргэн/

"ХӨДӨӨ АЖ АХУЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДЭГ"-ээр:

- Жанчивын Батцэцэг /Төв аймгийн Зуунмод сумын иргэн/

"ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДЭГ"-ээр:

- Адъяагийн Цэрэнтогтох /Төв аймгийн Үйлчилгээний Нэгдсэн төвийн оператор/

"НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХҮНДЭТ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДЭГ"-ээр:

- Атарбаярын Ариунцэцэг /Төв аймгийн Цээл сумын Нийгмийн даатгалын байцаагч/

- Хүрэлчулууны Лхам /Төв аймгийн Баянжаргалан сумын Нийгмийн даатгалын байцаагч/

"НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХҮНДЭТ ЖУУХ БИЧИГ"-ээр:

- Бяраадамбын Анхмаа /Төв аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Тэтгэвэр тогтоолт, олголтын байцаагч/

- Мөнхбаатарын Баярмаа /Төв аймгийн Баяндэлгэр сумын Нийгмийн даатгалын байцаагч/

- Рэнцэндоржийн Энхцэцэг /Төв аймгийн Борнуур сумын Нийгмийн даатгалын байцаагч/

"МОНГОЛ УЛСЫН ОНЦ ТЭЭВЭРЧИН ЦОЛ ТЭМДЭГ"-ээр:

- Шарын Эрдэнэбаатар /Төв аймгийн Зуунмод сумын иргэн/

"ХӨДӨЛМӨРИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ЦОЛ ТЭМДЭГ"-ээр:

- Баянмөнхбатын Алтангэрэл /Төв аймгийн Зуунмод сумын иргэн/ нар тус тус шагнагдлаа. Цадиг түүхийн өлгий, Төв сайхан нутгийнхаа түмэн олон та бүхэн Дэлхийд ганцхан Монгол наадмаараа дэнж хотойтол сайхан наадаарай.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on July 09, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 09, 2025 at 00:50 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at support@pubt.io