09/15/2026 | Press release | Distributed by Public on 09/14/2026 23:13
"ДАНЗАНРАВЖАА СУДЛАЛ: ЭНЭ ЦАГИЙН ШИНЭ СУРВАЛЖУУД" ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Говийн тавдугаар дүрийн Ноён хутагт Данзанравжаагийн цогцлоон байгуулсан "ГИВААДИН РАВЖАЙЛИН" нэрт "Үзмэрийн сүм"-ийн 184 жил, Говийн Ноён Хутагтын музей сэргэн дэлгэрсний 35 жилийн ойд зориулсан Олон Улсын эрдэм шинжилгээний бага хуралд Монгол Улс болон гадаадын эрдэмтэн судлаачид, их, дээд сургуулийн багш, профессор, музей, архив, соёлын байгууллагын төлөөлөл оролцож, Данзанравжаа судлалын хүрээнд хийгдэж буй шинэ судалгаа, шинээр илэрч буй сурвалж, түүхэн баримт, өвийн хадгалалт хамгаалалтын асуудлаар илтгэл хэлэлцүүллээ.
Д.Данзанравжаа нь Монголын шашин, гүн ухаан, утга зохиол, урлаг, соёл, боловсролын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан түүхэн хүн бөгөөд түүний бүтээсэн оюуны болон биет өв нь өнөөдөр Монгол Улсын төдийгүй дэлхийн соёлын үнэт өвийн нэгэн чухал хэсэг болон судлагдаж байна.