Ministry of Foreign Affairs of Mongolia

07/17/2025 | Press release | Distributed by Public on 07/17/2025 20:39

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төрөлжсөн асрамжийн төвийг 2025-2027 онд 23 тэрбум төгрөгөөр барина

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар асран хамгаалагчгүй, хүнд хэлбэрийн Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төрөлжсөн асрамжийн газрыг 2025-2027 онд барьж ашиглалтад оруулах юм. Барилгын ажлын гүйцэтгэгчээр "Си Эйч Би Жи констракшн" ХХК шалгараад ажилдаа орсон байна.Тус асрамжийн газар нь 300 хүүхдийг хүлээн авч үйлчилгээ үзүүлэх хүчин чадалтай бөгөөд "Өнөр бүл" хүүхдийн төвийн харьяанд ажиллана.Асрамжийн газрын барилгын ажлын нийт төсөвт өртөг нь 23,9 тэрбум төгрөг, үүнээс 2025 онд 5,9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоно.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on July 17, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 18, 2025 at 02:39 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at support@pubt.io