08/13/2026 | Press release | Distributed by Public on 08/12/2026 20:00
ӨНДӨР ҮНИЙН ДҮНТЭЙ АВТОМАШИНЫ ОНЦГОЙ АЛБАН ТАТВАР НЭМЭГДЛЭЭ
Онцгой албан татварын тухай хуулийн 6.3 дахь хэсэгт заасан импортын автомашины онцгой албан татварын хэмжээн дээр нэмж 33 хувийн татвар ногдуулах шийдвэрийг 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн нэмэлтээр тус хуульд тусгасан.
Тодруулбал, импортолж буй автомашины гаалийн үнэ 360 сая төгрөгөөс давсан хэсэгт 33 хувийн онцгой албан татвар нэмж ногдуулах шийдвэр 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэллээ.
Та бүхэн холбогдох хууль тогтоомжтой доорх холбоосоор орж танилцана уу