01/15/2026 | Press release | Distributed by Public on 01/15/2026 21:21
Аймгийн хэмжээний агнуурын бүс нутгуудад өвөлжиж буй Монгол Улсын Улаан номд бүртгэгдсэн ховор ан амьтад болох Аргаль хонь, Янгир ямаа, Халиун бугыг хамгаалах, амьдрах орчныг сайжруулах, тоо толгойг нь тогтвортой хадгалах зорилгоор ан амьтан ашигласны төлбөрийн орлогоос 144.8 сая төгрөг, менежмент хариуцагч компаниудын 20.0 сая төгрөгийн санхүүжилтийг тус тус зарцуулж, нийт 164.8 сая төгрөгийн хөрөнгөөр өвс, давс тавих зэрэг өвөлжилтийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлэв.