Ministry of Foreign Affairs of Mongolia

08/13/2026 | Press release | Distributed by Public on 08/12/2026 19:17

НИТХ-ААС НИЙСЛЭЛИЙН ХӨГЖИЛ, БИЗНЕСИЙН ОРЧИНД ЧИГЛЭСЭН ГУРВАН ТОМООХОН ШИЙДВЭР ГАРГАЛАА.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VIII хуралдаанаар Улаанбаатар хотын хөгжил, агаарын бохирдлыг бууруулах, бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахтай холбоотой гурван томоохон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

НҮҮРС-ПИРОЛИЗЫН ҮЙЛДВЭР

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Нүүрс-пиролизын үйлдвэр байгуулахаар шийдвэрлэв. Үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын хүрэн нүүрсээр жилд 600 мянган тонн хагас коксон шахмал түлш үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Төслийг 2028 оны нэгдүгээр улиралд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

103 ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БҮРТГЭЛИЙГ ЦУЦАЛЛАА

Бизнес эрхлэгчдэд тулгардаг зөвшөөрөл, бүртгэлийн шат дамжлагыг бууруулах хүрээнд найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцаллаа. Ингэснээр иргэн, аж ахуйн нэгжүүд License.mn системд үйл ажиллагаагаа бүртгүүлэн эхлүүлэх боломж бүрдэж байна.

️ "СЭЛБЭ УХААЛАГ ХОТ"-ЫГ ЭДИЙН ЗАСГИЙН ТУСГАЙ БҮС БОЛГОН ХӨГЖҮҮЛНЭ

158 га талбайд хэрэгжиж буй "Сэлбэ ухаалаг хот" төслийн хүрээнд 113 блок бүхий 8,575 айлын орон сууц барьж байна.

Эдийн засгийн тусгай бүс байгуулснаар 420 орчим бизнест тодорхой хугацаанд татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг сайжруулах нөхцөл бүрдэнэ. Мөн технологийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг турших сэндбокс орчин бий болгохоор төлөвлөжээ.

Эдгээр шийдвэр нь Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг эрчимжүүлэхийн зэрэгцээ хувийн хэвшлийн оролцоо, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, Улаанбаатар хотын эдийн засгийн өсөлтийн шинэ боломжуудыг бүрдүүлэх ач холбогдолтой.

"Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК нь Нийслэлийн хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалт татах, санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 13, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 13, 2026 at 01:17 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]