09/25/2026 | Press release | Distributed by Public on 09/25/2026 04:19
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээнд өөрчлөлт оруулах, Үл хөдлөх хөрөнгийн албан татварын хувь хэмжээг өөрчлөх, Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг өөрчлөх тогтоолын төслүүдийн талаар сумын иргэдээс цахимаар санал авах хэлэлцүүлэг 2026 оны 09 дүгээр сарын 18-наас 24-ний өдөр зохион байгуулагдаж, нийт 58 санал ирлээ.
Санал хураалтын дүн дараах байдалтай гарлаа:
Дэмжээгүй саналаа тайлбарласан иргэдийн дийлэнх нь татварын хэмжээ өндөр байна, одоогийн хэмжээгээр хэвээр үлдээх, бууруулах гэсэн үндэслэл гаргасан бол нэг иргэн зөвхөн том оврын машин, техникийн татварыг сонгон нэмэгдүүлэх саналтай байв.
Хэлэлцүүлэгт Баянхошуу багаас 35, Цагаанбулан багаас 10, Баянбулаг багаас 8, Гахайт багаас 2, Чацарганат, Тахилт багаас тус бүр 1 иргэн оролцов.
Иргэдийн ирцийн бүртгэл, хэлэлцүүлгийн тэмдэглэл, саналын нэгтгэл, дүнгийн график танилцуулгыг хавсаргаж, Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2026 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүргүүллээ.