Ministry of Foreign Affairs of Mongolia

09/15/2026 | Press release | Distributed by Public on 09/14/2026 18:52

Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя

Ойн тухай хуульд зааснаар "түймрийн аюултай үе" гэж тухайн нутаг дэвсгэрт ой, хээрийн гал түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлдэг.

Тиймээс ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, иргэдийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас 2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ныг хүртэл хугацаанд "Сэргийлье, Хамгаалъя-2" аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Улсын хэмжээнд он гарсаар 09 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар нийслэлийн 2 дүүрэг, 12 аймгийн 56 суманд 144 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн бөгөөд үүний 112 нь хээрийн 32 нь ойн түймэр байна.

Дээрх хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар нэг иргэн өртөж нас барж, 2 иргэн түлэгдэж, 12 гэр, 2 байшин, 6 өвөлжөө, 38 хашаа саравч, 4 автомашин техник, 131 бод, 1012 бог мал өртөж, урьдчилсан байдлаар ойн 10,689 га, хээрийн 955.413 га, нийт 966.101 га талбай өртөж, 6.5 орчим тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Хуурай, салхитай үед өвс ургамал, ойн хөвд, хагд маш амархан гал авалцаж, түймэр богино хугацаанд өргөн талбайг хамрах эрсдэлтэй тул иргэд, малчид, тээвэрчид та бүхнийг ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэхийг уриалж байна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 15, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 15, 2026 at 00:52 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]