Ministry of Foreign Affairs of Mongolia

09/08/2026 | Press release | Distributed by Public on 09/07/2026 21:09

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний нэг төрөл болох “Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх, иргэнийг нийгэмшүүлэх, хамт олны[...]

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний нэг төрөл болох "Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх, иргэнийг нийгэмшүүлэх, хамт олны бүлэг бүрдүүлэх, орлогын эх үүсвэртэй болгох төсөл хэрэгжүүлэх, амьдрах ухаанд сургах" үйлчилгээг үзүүлэх чиглэлээр "Чойр хөгжил холбоо" НҮТББ-тай гэрээ байгуулан хамтран ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд аймгийн хэмжээнд 60 зорилтот өрхийг сонгон, тэдгээрийн амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор "Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр"-ийг нийгмийн халамжийн үйлчилгээтэй уялдуулан хэрэгжүүлж байна.

Хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, зорилтот өрхтэй ажиллах арга зүйг сайжруулах, тайлан мэдээний чанар, уялдаа холбоог хангах зорилгоор 2026 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Нийгмийн халамжийн хэлтсийн дарга М.Үржинханд "Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний тайлан мэдээг хэрхэн ирүүлэх", "Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр"-ийн хэрэгжилттэй холбоотой мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх сургалт, уулзалтыг зохион байгууллаа.

Сургалтын үеэр "Чойр хөгжил холбоо" НҮТББ-ын захирал Б.Шүрэнчимэг "Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр"-ийн хэрэгжилтийн явц, хүрсэн үр дүн, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.

Сургалт, уулзалтад "Чойр хөгжил холбоо" НҮТББ-ын захирал, сургагч багш нар болон зорилтот өрхийн зөвлөх 7 иргэн хамрагдсан бөгөөд зорилтот өрхтэй ажиллах арга зүй, тайлан мэдээ боловсруулах талаар нэгдсэн ойлголттой болж, цаашид хэрэгжүүлэх ажлын чиглэлээ тодорхойллоо.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 08, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 08, 2026 at 03:09 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]