Ministry of Foreign Affairs of Mongolia

09/01/2026 | Press release | Distributed by Public on 09/01/2026 04:08

🌸ЭРДМИЙН ИХ ӨРГӨӨНДӨӨ ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛЭЭ УГТЛАА🌸

ЭРДМИЙН ИХ ӨРГӨӨНДӨӨ ШИНЭ ХИЧЭЭЛИЙН ЖИЛЭЭ УГТЛАА

Хонхны дуу цангинаж,

Хүүхдийн инээд цалгиж,

Хүсэл мөрөөдөл жигүүрлэсэн

Шинэ хичээлийн жил айлчлан ирлээ.

✨Намрын налгар өдрүүд айлчлан ирж, мэдлэг боловсролын ариун гэгээн өргөө маань хүүхэд багачуудын цовоо инээд, баяр хөөр, хүсэл мөрөөдлөөр дахин хөглөгдөн шинэ хичээлийн жилийнхээ алтан хонхыг угтан авлаа.✨

⚡️Эрдмийн их аянд шамдан суралцах сурагч бүрийн нүдэнд итгэл найдвар гэрэлтэж, ирээдүйгээ бүтээх хүсэл тэмүүлэл нь бадарсан энэ өдөр хүн бүхний сэтгэлд онцгой дурсамж болон үлдэх билээ.⚡️

Эрдэм номын их өргөөнд шинэ хичээлийн жилийнхээ гарааг эхлүүлж буй эрхэм хүндэт багш, сурган хүмүүжүүлэгчид, эрдмийн их замд хөл тавьж буй бяцхан шавь нар, нийт сурагчид, эцэг эх, асран хамгаалагчдадаа шинэ хичээлийн жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлье! Шинэ хичээлийн жилдээ мэдлэгээр арвин, амжилтаар дүүрэн, хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн сайхан жил байх болтугай!

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 01, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 01, 2026 at 10:09 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]