Ministry of Foreign Affairs of Mongolia

02/06/2026 | Press release | Distributed by Public on 02/06/2026 00:38

MORE THAN 250 ENTREPRENEURS, SHEPHERDS AND SMALL AND MEDIUM BUSINESS OWNERS ARE PARTICIPATING IN THE “TSAGAAN SAR-2026” TRADE EXHIBITION

Сар шинийн баярыг угтаж жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжин "Цагаан сар" өргөтгөсөн худалдааг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газраас зохион байгуулж буй "Цагаан сар -2026" үзэсгэлэн худалдаа 2 дахь өдрөө үргэлжилж байна. "Сүрээр дарагч" хэмээх гал морин жилийн сар шинийн баярыг угтан зохион байгуулж буй үзэсгэлэн худалдаанд 27 сумын 250 гаруй жижиг дунд үйлдвэр эрхлэгч, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 215 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож, өнөөдрийн байдлаар 400 гаруй сая төгрөгийн борлуулалт хийгээд байна. Төв сайхан нутгийн ажилсаг хөдөлмөрч иргэн, малчин, саальчин, тариаланч, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хөдөлмөр зүтгэл ур ухаанаа шингээж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд шууд худалдан борлуулж, олон нийтэд сурталчлан, тэдний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, борлуулалт, зах зээлийг тэлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх боломжийг бий болгосон үзэсгэлэн худалдаа хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн арга хэмжээний нэг болоод байгаа юм. Үзэсгэлэн худалдаа маргааш үргэлжилнэ.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on February 06, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on February 06, 2026 at 06:38 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]