President of Mongolia

07/15/2025 | Press release | Distributed by Public on 07/15/2025 04:14

Эстонийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ

2025/07/15 6:10:22

Эстонийн Ерөнхийлөгч баяр наадмын мэндчилгээ ирүүллээ

Бүгд Найрамдах Эстони Улсын Ерөнхийлөгч Алар Карис Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд баяр наадмын мэндчилгээ ирүүллээ.

МЭНДЧИЛГЭЭНД:

"Эрхэмсэг Ерөнхийлөгч Танд болон Монголын ард түмэнд чин сэтгэлийн баяр хүргэж, хөгжил цэцэглэлт, амжилт бүтээл, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа гүнзгийрнэ гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улс дижитал шилжилтийн төлөө тууштай ажиллаж байгааг бид сайшааж байна. E-Mongolia үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн систем гайхалтай хөгжсөн бөгөөд бид цахим засаглалын сайн туршлагаасаа Та бүхэнтэй хуваалцсандаа баяртай байна. Дижитал хамтын ажиллагаа нь бидний харилцааны чухал тулгуур юм.

Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд нэн өндөр хүндэтгэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу" гэжээ.

President of Mongolia published this content on July 15, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 15, 2025 at 10:14 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at support@pubt.io