Ministry of Foreign Affairs of Mongolia

02/10/2026 | Press release | Distributed by Public on 02/10/2026 00:30

INTERNATIONAL METRIC MASTER ENKBAYAR'S ARIUNTUNGALAG TO COMPETE ON THE OLYMPIC SNOW TRACKS TODAY

Хүн төрөлхтний эв нэгдэл, найрамдлын бэлгэ тэмдэг болсон өвлийн олимп "МИЛАН-КОРТИНА -2026" дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр тус олимпын наадмын эмэгтэйчүүдийн спринт төрөлд 35 орны 89 цаначин уралдах ба Төв нутгийн охин, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Э.Ариунтунгалаг 81 дүгээр гараанаас өрсөлдөх юм. Борнуур сумын харьяат Э.Ариунтунгалаг маань Төв аймгийн өсвөрийн шигшээ багаас гүйлтийн цанын тамирчин болох гараагаа эхэлсэн. Тэрээр Монгол Улсын гүйлтийн цанын 26 удаагийн аварга, Азийн цомын тэмцээний мөнгө, хүрэл медальт, гүйлтийн цанын дэлхийн аваргын "А" ангиллын тамирчин билээ. Хамгийн сүүлд өнгөрсөн сард БНСУ-д болсон Азийн цомын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. "Милан-Кортина-2026" олимпын наадам түүний хувьд анхны олимп юм. Дашрамд сонирхуулахад өвлийн олимпын наадамд Монгол Улсаас зургаан тамирчин оролцсоны гурав нь /Э.Очирсүрэн, Ч.Отгонцэцэг, Э.Ариунтунгалаг/ Төв аймгийнх гэдэг нь бахархалтай сайхан. Төв нутгийн бахархалт охин, Үндэсний шигшээ багийн тамирчин, Гүйлтийн цанын Олон Улсын Хэмжээний мастер Э.Ариунтунгалагтаа амжилт хүсье

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on February 10, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on February 10, 2026 at 06:30 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]