Ministry of Foreign Affairs of Mongolia

07/31/2026 | Press release | Distributed by Public on 07/30/2026 21:08

БҮТЭЭЛЧ ХӨВСГӨЛЧҮҮД “2024-2028” ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ “СУВИЛАГЧ БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД ТӨГСӨГЧДӨД ДИПЛОМ ГАРДУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО.

Аймгийн эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хэрэгцээг хангах зорилгоор Эм зүйн шинжлэх ухааны их сургуультай хамтран хэрэгжүүлж буй уг хөтөлбөр хоёр дахь жилдээ үргэлжилж байна. Хөтөлбөрийн хүрээнд дөрвөн жилийн хугацаанд нийт 40 сувилагчийг орон нутгийн захиалгаар бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд өнөөдөр анхны төгсөгчид болох 12 сувилагч дипломоо гардан авч, Ханх, Арбулаг, Цагаан-уул, Түнэл, Жаргалант сум эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилагдан ажиллахад бэлэн боллоо.

Диплом гардуулах ёслолын үеэр Аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар төгсөгчдөд баяр хүргэж, сувилагч, тусгай мэргэжилтний хүний нөөцийг нэмэгдүүлэх, эмч, сувилагчийн харьцааг олон улсын жишигт хүргэх нь аймгийн эрүүл мэндийн салбарын тэргүүлэх зорилтын нэг болохыг онцоллоо. Мөн шинэхэн төгсөгчдөд мэргэжлийн ёс зүйгээ эрхэмлэн, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө нэр төртэй, хариуцлагатай ажиллахыг хүсэн ерөөв.

Дипломыг Аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар, Аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр, Эм зүйн шинжлэх ухааны их сургуулийн захирал, доктор, профессор Л.Уламбаяр, дэд захирал Н.Зулцэцэг, Сувилахуйн тэнхимийн багш, удирдахуйн ухааны магистр Г.Үүрийнтуяа, Сувилахуйн ухааны магистр С.Оюунгэрэл нар гардуулан өгч бүгдэд ажлын амжилт хүслээ.

Аймгийн Эрүүл мэндийн газар

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on July 31, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 31, 2026 at 03:08 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]