Ministry of Foreign Affairs of Mongolia

08/04/2026 | Press release | Distributed by Public on 08/03/2026 19:16

ХҮҮХДИЙН ТЭТГЭЛЭГ ТӨЛӨХӨӨС ЗАЙЛСХИЙСЭН ҮЙЛДЭЛД ХАРИУЦЛАГА НОГДУУЛЛАА

✅Завхан аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1629 дүгээр шийдвэрийн дагуу тэтгэлэг төлөгч Ж.Т-ээс 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулж Г.Ц-д олгохоор шийдвэрлэсэн.

✅Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Ж.Т нь шүүхийн шийдвэрээр төлөх хүүхдийн тэтгэлгийг 02 жил 07 сарын хугацаанд төлөхөөс зайлсхийсэн үйлдэл гаргасныг тогтоосон.

✅Банкны төлбөр барагдуулах газраас тэтгэлэг төлөгч Ж.Т-ийн гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад хүүхдийн тэтгэлгийн хуримтлагдсан төлбөрөөс 1,500,000 төгрөгийг хэсэгчлэн төлүүлсэн.

✅Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 14901 дүгээр шийтгэврээр тэтгэлэг төлөгч Ж.Т-г 100,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулав.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 04, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 04, 2026 at 01:16 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]