Ministry of Foreign Affairs of Mongolia

09/04/2026 | Press release | Distributed by Public on 09/03/2026 19:30

🇲🇳🇲🇳🇲🇳 ЭХ ОРОНЧДЫН ӨДРИЙН МЭНД ХҮРГЭЕ! 🇲🇳🇲🇳🇲🇳

1921 оны 3-р сарын 01-ний энэ өдөр Монголын эх оронч, эрэлхэг хөвгүүд улс орныхоо тусгаар тогтнолыг буцаан сэргээх зорилго дор Хүрээний ба Консулын гэх хоёр бүлгэм байгуулж, улмаар анхны улс төрийн хүчнийг үүсгэн байгуулж байжээ.

Монгол Улс тусгаар тогтнолоо бүрэн алдаж, нийгмийн хоцрогдол, харийн дарлалд нэрвэгдэж, мөхлийн ирмэгт тулаад байсан хүнд цаг үед Монгол Ардын Нам, анхны 7 тэргүүтээ эх орончид ард олныхоо хүчийг нэгтгэн, эх орноо чөлөөлөх тэмцлийг манлайлан удирдаж, 1921 оны хувьсгалыг ялалтад хүргэж чадсан түүхтэй.

Хожим 2004 онд УИХ Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулж, жил бүрийн 3 дугаар сарын 01-ний өдрийг "Эх орончдын өдөр" болгон тэмдэглэх шийдвэр гарсан юм.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 04, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 04, 2026 at 01:31 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]