12/18/2025 | Press release | Distributed by Public on 12/18/2025 19:45
Төв аймгийн "Отго харваа-2025" шагайн харвааны тэмцээн 2025 оны 12 дугаар сарын 14-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд улс орон даяар 9 аймаг, 9 дүүргийн 45 багийн 360 гаруй шагайн харваачид цэц мэргэнээ сорин өрсөлдсөн юм. Тэмцээний дүнгээр: Тэргүүн байрыг Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, Монгол Улсын Мэргэн Б.Баасанхүү ахлагчтай Өмнөговь аймгийн Ханхонгор сумын "Ханхонгор" баг Дэд байрыг Төв аймгийн Лүн сумын харьяат, Монгол Улсын Хошой Мэргэн Э.Мөнхболд ахлагчтай Төв аймгийн Лүн сумын "Лүнгийн жигүүр" баг Гутгаар байрыг Хэнтий аймгийн Бэрх тосгоны харьяат, Монгол Улсын Мэргэн Б.Түмэннасан ахлагчтай "Хэнтийн Бэрх" баг тус тус эзэллээ. Энэхүү тэмцээн нь шагайн харваа үндэсний спортын хөгжил, түгээн дэлгэрүүлэлт, харваачдын ур чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
БТ-н хэлтэсийн дарга Г.Энхжин
Холбоо барих утас: 88252105
Цахим шуудан:[email protected]