Ministry of Foreign Affairs of Mongolia

09/08/2026 | Press release | Distributed by Public on 09/08/2026 02:51

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА

Монгол Улсын засгийн газрын 2021 оны 109 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам"-ын 2.1.1 дэх заалтын дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд "Хөндлөнгийн үнэлгээ" хийлгэхээр тус чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, ажлын туршлага бүхий иргэн, иргэдийн бүлэг, судалгаа шинжилгээний болон төрийн бус байгууллага урьж байна.

НЭГ. ҮНДСЭН ЗОРИЛГО.

1.1. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, албан тушаалтны ёс зүй, сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх, гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх, энэ үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийг татан оролцуулах замаар байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтын тогтолцоог бий болгоход оршино.

ХОЁР. ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛ.

2.2. Оролцогч нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагаанд дор дурдсан чиглэлээс нэгийг сонгон олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх бөгөөд сонгосон чиглэлээр "Хөндлөнгийн үнэлгээ" хийж, цаашид хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагаанд санал, зөвлөмж өгнө. Үүнд:

- Авлигын эсрэг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1-д заасан төрийн байгууллагын хүлээх нийтлэг үүргийн хэрэгжилт;

- Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д заасан саналыг авсан эсэх, мөн зүйлийн 62.2-т заасан хэлэлцүүлгийг хийсэн эсэх

- Төсвийн тухай хуульд заасан олон нийтийн оролцоог хангах, олон нийтийг хяналт тавих боломжоор хангасан эсэх;

- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журмын хэрэгжилтийн байдал;

- Албан тушаалтан хандив авах, давхар ажил эрхлэх, төлбөр авах, төлөөлөл хэрэгжүүлэх зэрэг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн эсэх;

- Албаны үүргээ хэрэгжүүлэх явцад үл ойлгогдохуйц нөхцөл байдал үүсгэсэн, ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдалд шийдвэр гаргасан, үйл ажиллагаа эрхэлсэн эсэх;

2.3. Сонгон шалгаруулалтаар шалгарсан олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэгч этгээд нь Хөндлөнгийн үнэлгээг тавигдах шаардлагын түвшинд нэгтгэн гүйцэтгэж, дүнг Сүхбаатар дүүргийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд танилцуулна.

ГУРАВ. ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХӨНДЛӨНГИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ БАЙГУУЛЛАГАД ТАВИГДАХ ШААРДЛАГА.

3.1. Нээлттэй сонгон шалгаруулалтад Мэдээлэл боловсруулах, харьцуулалт хийх, нэгтгэж дүгнэх, судалгааны дүн, мэдээлэлд тулгуурлан бодлогын үндэслэлтэй санал, зөвлөмж боловсруулах зэрэг судалгааны арга зүйн мэдлэгтэй иргэн, иргэдийн бүлэг, судалгаа шинжилгээний болон төрийн бус байгууллага оролцож болно.

3.2. Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

- Засгийн газрын 2021 оны 109 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх журам"-ын 4.3-т заасан шаардлагыг хангасан байх;

- Санхүүгийн болон хүний нөөцийн чадавхтай байх;

- Үнэлгээний удирдамжид заасан хугацаа (IX/25-X/15)-нд хийж гүйцэтгэх чадвартай байх;

- Судалгаа болон үнэлгээний чиглэлээр ажилласан туршлагатай байх;

- Иргэн бол өмнө хийсэн судалгааны ажлын мэдээлэл, нотломж.

ДӨРӨВ. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ АВАХ ХУГАЦАА, БАЙРШИЛ.

4.1. Сонгон шалгаруулалтад оролцохдоо дараах мэдээллийг ирүүлнэ үү. Үүнд:

- Албан бичиг;

- Байгууллагын танилцуулга;

- Багийн бүтэц, бүрэлдэхүүн, туршлага, товч намтар;

- Хөндлөнгийн үнэлгээ хийж байсан ижил төстэй төслийн туршлага, танилцуулга;

- Хөндлөнгийн үнэлгээний арга зүй;

- Хөндлөнгийн үнэлгээг гүйцэтгэх ажлын төлөвлөгөө;

- Иргэн бол мэргэжлийн дипломын хуулбар.

4.2. Сонгон шалгаруулалтын материал, үнийн саналыг 2026 оны 09 дүгээр сарын 08-ны өдрөөс 2026 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 17:00 цаг хүртэл доорх хаягаар хүлээн авна.

 Хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 7-р хороо, Денверийн гудамж, Сүхбаатар дүүргийн Иргэдэд үйлчлэх төр захиргааны төв байр, 7 давхар 701 тоот.

 Холбоо барих утас: Захирамжлалын баримт бичиг, лавламжийн сан хариуцсан мэргэжилтэн А.Нямгэрэл 70070107, 944076668

 Цахим хуудас: [email protected]

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 08, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 08, 2026 at 08:51 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]