07/22/2026 | Press release | Distributed by Public on 07/21/2026 21:03
✅Архангай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 60 дугаар шийдвэрийн дагуу тэтгэлэг төлөгч А.У-аас 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулж М.Н-д олгохоор шийдвэрлэсэн.
✅Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч А.У нь шүүхийн шийдвэрээр төлөх хүүхдийн тэтгэлгийг 06 жил 08 сарын хугацаанд төлөхөөс зайлсхийсэн үйлдэл гаргасныг тогтоосон.
✅Банкны төлбөр барагдуулах газраас тэтгэлэг төлөгч А.У-ын гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж харьяа прокурорт хянуулан шүүхэд шилжүүлсэн.
✅Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 14887 дугаар шийтгэврээр тэтгэлэг төлөгч А.У-г 40 цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, 20 хоногийн баривчлах шийтгэл ногдуулав.