Ministry of Foreign Affairs of Mongolia

08/24/2026 | Press release | Distributed by Public on 08/23/2026 19:56

“ЦАГДААГИЙН СУРГАЛТЫН ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭ, ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Азийн цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны /APTA/ Ерөнхий ассамблейн X хурал өнөөдөр /2026.07.23/ боллоо. Энэ удаад "Цагдаагийн сургалтын чанарын үнэлгээ, чиг хандлага" сэдэв дор зохион байгуулагдаж байна. Хурлын үйл ажиллагааг нээж, Монгол Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, БНСУ-ын Үндэсний цагдаагийн их сургууль, Азийн цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч, хошууч генерал Ким Ки Жонг, Дотоод хэргийн их сургуулийн захирал, Азийн цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны Дэд ерөнхийлөгч, доктор (Ph.D), профессор, бригадын генерал Т.Сүхболд нар үг хэлж, гишүүн байгууллагуудын төлөөлөгч, илтгэгчдэд амжилт хүсэв.

Эрдэм шинжилгээний хурлыг нээж Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан "Азийн цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны Ерөнхий ассамблейн X хурал, "Цагдаагийн сургалтын чанарын үнэлгээ ба хөгжлийн чиг хандлага" олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсад зохион байгуулж байгаа нь манай улсын хууль сахиулах салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой үйл явдал болж байна. Тус холбоо нь Азийн 19 улсын 32 сургалтын байгууллага, олон улсын хоёр байгууллагыг эгнээндээ нэгтгэн, цагдаагийн боловсрол, сургалт, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж байна. Монгол Улсын Дотоод хэргийн их сургууль холбооны үйл ажиллагаанд байгуулагдсан цагаас нь идэвхтэй оролцож, гишүүн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн билээ. Өнөөдөр үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, кибер халдлага, цахим залилан, шинэ технологид суурилсан гэмт үйлдэл улам нарийн, хил хязгаар үл харгалзсан шинжтэй болж байна. Ийм нөхцөлд цагдаагийн алба хаагчдыг зөвхөн мэргэжлийн мэдлэгтэй төдийгүй ёс зүйтэй, хүний эрхийг дээдэлсэн, технологийн дэвшилтэй хөл нийлүүлэн ажиллах, шинэ нөхцөлд зөв шийдвэр гаргах чадвартай мэргэжилтэн болгон бэлтгэх шаардлага улам бүр нэмэгдэж байна. Энэ удаагийн хурлаар цагдаагийн сургалтын чанарын баталгаажуулалт, чадамжид суурилсан үнэлгээ, олон улсын хамтын ажиллагаа, олон нийтэд түшиглэсэн цагдаагийн үйл ажиллагаа, дижитал технологийн хэрэглээ зэрэг цаг үеийн чухал асуудлыг хэлэлцэж байгаа нь онцгой ач холбогдолтой юм" хэмээлээ.

Эрдэм шинжилгээний хурлаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын "Үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх туршлага", Нэгдсэн Үндэстний Байгууллагын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны "Дижитал нотлох баримтын сургалтын стандарт", Бүгд Найрамдах Солонгос Улсын "Нийгэмд суурилсан цагдаагийн үйл ажиллагааны туршлага" болон "Индонез, Монгол Улсын цагдаагийн сургалтын чанарын баталгаажуулалт, шинэ үеийн алба хаагчдыг сургах арга зүй"-н талаар илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Энэ үеэр Дотоод хэргийн их сургуулийн захирал, Азийн цагдаагийн сургалтын байгууллагуудын холбооны Дэд ерөнхийлөгч, доктор (Ph.D), профессор, бригадын генерал Т.Сүхболд "Цагдаагийн сургалтын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн хамтран хөгжүүлэх, Кибер гэмт хэрэг, хиймэл оюун, цахим нотлох баримтын чиглэлээр хамтарсан сургалт, судалгаа хэрэгжүүлэх, гишүүн орнуудын дижитал сургалтын платформ, цахим сургалтын нэгдсэн орчныг хамтран хөгжүүлэх, залуу судлаач, багш нарын хамтын ажиллагаа, эрдэм шинжилгээний сүлжээг бэхжүүлэх зэрэг багтана. Хууль сахиулах байгууллагын гэрэлт ирээдүйн үндэс суурь нь чанартай боловсрол тул бидний хамтын ажиллагаа тэрхүү ирээдүйг хамтдаа бүтээх итгэлцлийн гүүр байх болно" гэж хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхийг уриалсан юм.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 24, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 24, 2026 at 01:56 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]