Ministry of Foreign Affairs of Mongolia

09/02/2025 | Press release | Distributed by Public on 09/03/2025 01:05

As part of the expansion and modernization of Altanbulag Port, a smart electronic gateway, inspection X-ray and complete laboratory equipment have been put into operation.

Алтанбулаг хилийн боомтын өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын нээлт өнөөдөр болж Ерөнхий сайд Г.Занданшатар, Сангийн сайд Б.Жавхлан, ГЕГ-ын дарга Р.Отгонжаргал, Сэлэнгэ аймаг дах гаалийн газрын хамт олон болон албаны бусад төлөөллүүд оролцлоо. Монгол улсын Засгийн газрын 2019 оны 47 дугаар тогтоолын хүрээнд "Гаалийн шинэчлэл"-ийн ажилд шаардлагатай төсвийн асуудлыг "Азийн хөгжлийн банк"-ны нэн хөнгөлөлттэй зээлийн тусламжтайгаар шийдвэрлэсэн нь улсын төсөвт дарамт учруулахгүйгээр олон улсын түншлэлийг ашиглан хөрөнгө оруулалт татаж, эдийн засгийн өсөлтөд шууд хувь нэмрээ оруулж буй бодит жишээ болж байна. Алтанбулаг боомтын шинэчлэлийн хүрээнд, зорчигч тээврийн терминалд 17, ачаа тээврийн терминалд 14 ухаалаг гарцыг суурилуулж, тусгаарлах зурвас бүхий дөрвөн эгнээ 1.7 км авто зам, 7000 м2 авто зогсоол, 30.000 м2 доторх талбай, иж бүрэн инженерийн шугам сүлжээг ашиглалтад оруулжээ. Мөн 7.8 сая долларын санхүүжилтээр олон улсын стандартын боомтын барилга, ногоон байгууламж, хяналтын рентген болон лабораторийн иж бүрэн тоног төхөөрөмжийг бүрэн ашиглалтад оруулаад байна. Тус боомтоор өмнө нь жилд 600-900 мянган зорчигч, 200-400 мянган тээврийн хэрэгсэл нэвтэрч байсан бол боомтыг өргөтгөснөөр 1.500.000-2.000.000 зорчигч, 600.000-800.000 тээврийн хэрэгсэл нэвтрэх боломжтой боллоо. Нээлтийн үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улс Евразийн 183 сая хүн, 2.4 их наяд долларын зах зээлд нэвтрэх, экспортын төрлийг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжихэд Алтанбулаг боомт тэргүүлэх үүрэг гүйцэтгэж, Монгол Улс бүс нутгийн тээвэр, логистикийн гол тоглогч болоход чухал хувь нэмэр үзүүлнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 02, 2025, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 03, 2025 at 07:05 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]