09/22/2026 | Press release | Distributed by Public on 09/22/2026 00:51
Архивын ерөнхий газраас "Баримт бичиг MNS 5140:2021" стандартыг шинэчлэн боловсруулж, Стандарт, хэмжил зүйн газрын даргын 2026 оны С/15 дугаар тушаалаар "Баримт бичиг MNS 5140:2026" стандартыг батлууллаа.
"Баримт бичиг MNS 5140:2026" стандартыг 2026.07.24-нөөс дагаж мөрдөнө.
Стандартыг холбогдох хууль тогтоомжийн өөрчлөлт, Засгийн газрын 2024 оны 214 дүгээр тогтоолоор баталсан "Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам", мөн Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдааны шийдвэртэй уялдуулан боловсруулсан бөгөөд стандартад баримт бичгийг цахим болон цаасан хэлбэрээр зохион бүрдүүлэхэд тавих шаардлага, цахим тамга, тоон гарын үсгээр баталгаажуулах нөхцөл, мөн хэвлэмэл хуудас, "Хуулбар хувь" тэмдэглэл, төрийн сүлд, соёмбыг хэвлэмэл хуудаст дүрслэх хэмжээ зэрэг зохицуулалтыг шинэчлэн тусгасан байна.
Ингэснээр төрийн байгууллага, хуулийн этгээд баримт бичгийг нэгдсэн шаардлагын дагуу бүрдүүлж, баталгаажуулах, албан хэрэг хөтлөлтийн цахим системийг үр ашигтай ашиглах эрх зүйн орчин бүрдэж байна.
"Баримт бичиг MNS 5140:2026" стандартыг төлбөр төлөн https://estandard.gov.mn/ -ээс үзнэ үү. See less