11/30/2025 | Press release | Distributed by Public on 11/30/2025 20:13
Дэрэн сумын төрийн байгууллагын үйлчилгээний ажилчдын хөдөлмөрийг үнэлж хүндэтгэх, тэдэнд урам зориг өгөх, төрийн байгууллагуудын эерэг хандлага хоорондын харилцаа холбоог сайжруулах зорилгоор "ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛЧДАД ТАЛАРХАХ ӨДӨР"-ийг зохион байгууллаа. "Мэргэжил бүхэн сайхан" үйлчилгээний ажилчдад туслан дэмжих хүмүүсийг томилон нэг өдрийн ажилд тусалж дэмжин ажиллаж, "ҮГИЙН ШИД" буланг бүтээж үйлчилгээний ажилчдадаа урмын үг, сэтгэлийн үгээ уламжлаж, Монгол улсын зөвлөх багш Р. Мөнхтуяагийн "ХАНДЛАГА БА БҮТЭЭМЖ" сэдэвт сургалтад хамруулж, караоке болон хөгжөөнт тэмцээн уралдаан зохион байгуулав. Мөн ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа тэргүүлэн ажилсан шилдэг ажилчдаа шагнаж урамшууллаа. АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ХҮНДЭТ ТЭМДЭГЭЭР Соёлын төвийн үйлчлэгч Ш.Амаржаргал СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ЖУУХ БИЧГЭЭР Засаг даргын Тамгын газрын жолооч С. Батсайхан Ерөнхий боловсролын сургуулийн тогооч Б.Отгонзаяа Хүн эмнэлгийн тогооч У. Цэрэн нар тус тус шагнагдлаа.