07/24/2026 | Press release | Distributed by Public on 07/24/2026 00:48
Нийгмийн даатгалын хэлтсийн мэдээгээр 2026 оны эхний хагаст НДШ-ийн сангийн орлого 40.0 тэрбум төгрөг болж 2025 оны мөн үеэс 6.9 (20.7%) тэрбум төгрөгөөр хувиар өсөв. Нийгмийн даатгалын сангийн орлого өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 5.7 (20.6%) тэрбум төгрөгөөр, тэтгэмжийн даатгалын сангийн орлого 611.5 (20.7%) сая төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Нийгмийн даатгалын сангийн зарлага 2026 оны эхний хагаст 96.8 тэрбум төгрөг болж, 2025 оны мөн үеэс 11.5 (13.5%) тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 10.1 (12.5%) тэрбум төгрөгөөр, тэтгэмжийн даатгалын сангийн зарлага 874.9 (34.9%) сая төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
ХХҮГ-ын Нийгмийн халамжийн хэлтсийн мэдээгээр 2026 оны эхний хагас жилд нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийг 63003 хүнд олгож, 34.3 тэрбум төгрөгийг зарцуулсан нь өмнөх оны мөн үеэс хүний тоо 1.9 хувь 1188 хүнээр буурч, зарцуулсан мөнгөний хэмжээ 1.5 хувь 501.8 сая төгрөгөөр өсөв. Нийгмийн халамжийн дундаж тэтгэвэр 445060.9 төгрөг болжээ. Олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн 59.3 хувийг хүүхдийн мөнгөн тэтгэмж; 15.7 хувийг нийгмийн халамжийн тэтгэвэр; 10.4 хувийг нийгмийн халамжийн тэтгэмж; 3.9 хувийг эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж; 7.4 хувийг эхийн алдар, одонгийн мөнгөн урамшуулал; 1.6 хувийг насны хишиг; 1.7 хувийг бусад хөнгөлөлт, тэтгэмжид зарцуулжээ.
Төсвийн орлого 2026 оны эхний 6 сард сум ба аймагт төвлөрүүлснээр орлого 53.2 тэрбум төгрөг, зарлага 99.4 тэрбум төгрөг болж, аймаг, орон нутгийн төсвийн орлогоор тооцоход орлогын төлөвлөгөө 113.3 хувь биелэж, үндсэн нэрийн татварын орлогуудаас өмчийн буюу үл хөдрөх хөрөнгийн албан татвар 21.1 хувиар, галт зэвсгийн албан татвар 0.4 хувиар, улсын тэмдэгтийн хураамж 2.3 хувиар, газрын төлбөр 23.3 хувиар тус тус тасалдаж бусад татварын орлогын төлөвлөгөө 8.5 хувиас 4.1 дахин даван биелэв.
2026 оны 7 сарын 1-ний байдлаар төллөх насны хээлтэгчийн 83.2 хувь 1580.6 мянган хээлтэгч мал төллөж, 1585.5 мянган төл гарсны 99.2 хувь 1572.1 мянган төл бойжиж байгаа нь 2025 оны мөн үеэс төллөсөн хээлтэгч 11.6 хувь буюу 206.5 мянгаар; бойжиж буй төл 11.7 хувь буюу 208.6 мянган төлөөр; 2017-2025 оны мөн үеүдийн дунджаас төллөсөн хээлтэгч 9.2 хувь 160.4 мянгаар, бойжиж буй төл 5.8 хувь 96.2 мянгаар тус бүр буурлаа.
Оны эхний төллөх насны ингэний 51.5; гүүний 70.0; үнээний 76.2; эм хонины 86.3; эм ямааны 84.2 хувь нь тус бүр төллөв.
7 сарын 1-ний байдлаар аймгийн дүнгээр 71246.0 га-д үр тариа, 6317.1 га-д төмс, 2732.8 га-д хүнсний ногоо, 22483.0 га техникийн ургамал, 34073.6 га-д тэжээлийн ургамал тариалсан нь 2025 оны мөн үеэс техникийн ургамал 5277.0 га-аар, төмс 814.2 га-аар тус тус буурсан бол, үр тариа 20.6 мянган га-аар, тэжээлийн ургамал 15.8 мянган га-аар, хүнсний ногоо 759.6 га-аар тус тус өслөө.