09/25/2026 | Press release | Distributed by Public on 09/24/2026 20:54
Уулзалтын үеэр талууд Орос, Монголын ард түмний уламжлалт найрамдал, хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэх талаар санал солилцовж, Засаг дарга Г.Чинбат 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг танилцууллаа. Мөн орос хэлний сургалт, боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, залуучуудын Орос орны түүх, соёл, орос хэлний талаарх мэдлэг, сонирхлыг нэмэгдүүлэх асуудлаар ярилцлаа.
Уулзалтад аймгийн Засаг даргын орлогч Э.Энхнаран, Засаг даргын Тамгын газрын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Боловсролын газрын дарга Д.Энхцэцэг, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн аймаг дахь салбарын тэргүүн С.Мөнхжаргал нар оролцов. Зочдын талаас "Монгол-Орос" найрамдлын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ё.Максим, Улаанбаатар дахь Оросын ордон (Русский дом) ТББ-ын төлөөлөгчид, Г.В.Плехановын нэрэмжит эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбарын багш Б.Гэрэлтуяа, Алтайн улсын их сургуулийн профессор, хэл уран зохиол судлалын доктор Лидия Михайловна нар оролцлоо.