Ministry of Foreign Affairs of Mongolia

07/24/2026 | Press release | Distributed by Public on 07/23/2026 20:18

БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН 37 ЖИЛИЙН ОЙН БАЯР ЦЭНГЭЛ НААДАМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Багахангай дүүрэг үүсэн байгуулагдсаны 37 жилийн ойн баяр наадам 2026 оны 07 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд өргөн дэлгэр зохион байгуулагдаж нээлтийн тоглолтыг үндэсний өв соёл, уламжлалт урлагийг сурталчилж наадамчин олонд хүргэлээ. Нээлтийн тоглолтод "Сувдан Лавай" чуулгын бүжигчид цамын бүжгийн толилуулж мөн морин хуурч Б.Дэлгэрдалай, уртын дуучин Б.Лопилмаа нар уран бүтээлээ хүргэлээ. Тоглолтод МУСТА дуучин Д.Намсрайноров, МУСТА дуучин Я.Гэрэлчулуун, Г.Энхцэцэг болон Соёлын ордны уран бүтээлчид, дугуйлангийн сурагчид зэрэг нийт 102 уран бүтээлчид оролцож, хоёр өдрийн тоглолтыг наадамчин олон, иргэдэд толилууллаа.

2026 оны 07 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулагдсан "Багахангайн үдшийн цэнгүүн" арга хэмжээнд хөтлөгч Аска, амьд хөгжмийн "Мост" хамтлаг, DJ Q, дуучин Батух, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Б.Баяндалай, дуучин Амина, "Grand" хамтлагийн дуучин Гантулга, артист Билгүүн, дуучин Б.Уранзаяа нар оролцож иргэдэд уран бүтээлээ толилууллаа.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on July 24, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 24, 2026 at 02:18 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]