Ministry of Foreign Affairs of Mongolia

09/25/2026 | Press release | Distributed by Public on 09/24/2026 21:11

'Уншлагын цаг' тайлан

"УНШЛАГЫН ЦАГ"- ИЙН 9 ДҮГЭЭР САРЫН ТАЙЛАН

Боловсролын яам, аймгийн Боловсролын газар болон цэцэрлэгийн 2026-2027 оны хичээлийн жилийн зорилго, зорилт, аймгийн боловсролын салбарт хэрэгжүүлж буй "Ухаан далай номоос эхтэй" дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор тус цэцэрлэгт 2023 оноос эхлэн "Уншлагын цаг" үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байна.

2026-2027 оны хичээлийн жилийн 9 дүгээр сарын "Уншлагын цаг"-ийн ажлын тайланг амжилттай зохион байгуулж, нийт 6 бүлгийн 138 хүүхдийг хамрууллаа.

Тайлант хугацаанд бүлэг тус бүр хүүхдийн нас, хөгжлийн онцлогт тохирсон зохиол сонгон ажиллаж, дараах бүтээлүүдтэй танилцсан. Үүнд:

Бэлтгэл "А" бүлэг - "Ах дүү хоёр"

Бэлтгэл "Б" бүлэг - "Бяцхан шоргоолжны том төлөвлөгөө"

Ахлах бүлэг - "Гахай, хулгана, тахиа гурав"

Дунд бүлэг - "Балхүү зураг зурсан нь"

Уншлагын үйл ажиллагааны хүрээнд зохиолыг чанга унших, сонсох, ойлгон ярих, зохиолын агуулгыг өөрийн үгээр илэрхийлэх, дүрд хувирч жүжигчлэн тоглох, асуулт асуух, асуултад хариулах, санаа бодлоо илэрхийлэх, бүтэн өгүүлбэрээр зөв ярих зэрэг хүүхдийн идэвхтэй оролцоонд суурилсан сургалт, үйл ажиллагааг хэрэгжүүллээ.

Дээрх үйл ажиллагаагаар дамжуулан хүүхдийн шүүн тунгаах, бүтээлчээр сэтгэх, суралцахуйд суралцах, харилцах, хамтран ажиллах, өөрийн санаа бодол, үзэл хандлагыг илэрхийлэх, мөн үндэсний болон дэлхийн өв соёлоос суралцах ерөнхий чадамжийг хөгжүүлэхэд чиглэн ажилласан.

Уншлагын цагийг тогтмол, зорилготой зохион байгуулснаар хүүхдүүд ном, зохиолыг сонирхон сонсох, агуулгыг ойлгож өөрийн үгээр илэрхийлэх, бусдын санаа бодлыг сонсох, харилцан ярилцах, дүрээр дамжуулан зохиолын үйл явдлыг бүтээлчээр илэрхийлэх чадвараа хөгжүүлж байна.

Ийнхүү "Уншлагын цаг" үйл ажиллагаа нь хүүхдийн хэл яриа, танин мэдэхүй, нийгэмшихүйн хөгжлийг дэмжихийн зэрэгцээ унших, сонсох, ойлгох, өөрийн үзэл бодлыг илэрхийлэх дадлыг төлөвшүүлэх, номоор дамжуулан суралцах соёлыг бий болгоход үр дүнтэй хэрэгжиж байна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 25, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 25, 2026 at 03:11 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]