Ministry of Foreign Affairs of Mongolia

09/18/2026 | Press release | Distributed by Public on 09/18/2026 02:34

ЭРХ БҮХИЙ БАЙГУУЛЛАГА ШИЙДВЭРГҮЙ ГАЗАР АШИГЛАСАН ЗӨРЧИЛД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ.

Баруунбаян-Улаан сумын 1-р баг Таацын гол дагуу бэлчээрийн газар дур мэдэн хашсан иргэдэд хуулийн хүрээнд шаардлага тавьж чөлөөлүүлэх арга хэмжээ авч ажиллаж байна.

Бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана гэж заасан байдаг бөгөөд бэлчээрийн газрыг дур мэдэн хашаалж, бусдын нийтлэг ашиглалтыг хязгаарлах нь хууль зүйн зөрчилд хүргэж байна. Хадлангийн бэлчээрийн хашаалсан газар нь голын энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд орж байгаа бөгөөд Хамгаалалтын бүсийн дэглэмийн журмын 2.5-д онцгой хамгаалалтын бүсэд тусгайлан зөвшөөрснөөс бусад бүх төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон байдаг.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 18, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 18, 2026 at 08:34 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]