09/14/2026 | Press release | Distributed by Public on 09/14/2026 00:08
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва "Шинэ үеийн Улаанбаатар" бодлогын хүрээнд хэрэгжүүлэх 20 шийдлийг танилцууллаа.
➡️Бодлого нь хотын хөгжлийг зөвхөн бүтээн байгуулалтаар бус, иргэдийн амьдрах орчин, нийтийн тээвэр, ногоон байгууламж, инженерийн дэд бүтэц, агаарын бохирдол, хөрөнгө оруулалт, хотын засаглал гэсэн уялдаа бүхий чиглэлээр шинэчлэхэд төвлөрч байна.
✅ Хот төлөвлөлтийн хүрээнд нягтарсан бүсэд сургууль, цэцэрлэг, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтийн эзэмшлийн газрыг хамгаалах, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах шийдлүүдийг хэрэгжүүлнэ.
✅ Нийтийн тээврийн салбарт метро, тусгай замын автобус, трамвай, дүүжин тээвэр, Sky Shuttle зэрэг төслүүдийг нэгдсэн тээврийн сүлжээ болгон уялдуулж, түгжрэлийг автомашины хурд бус иргэдийн зорчих хугацаагаар хэмжих зарчим баримтална.
✅ Дэд бүтцийн чиглэлд Туул-1 коллектор, ДЦС-5, Дамбадаржаа дулааны станц зэрэг суурь төслүүдийг урагшлуулж, агаарын бохирдлыг яндангийн тоог бууруулах бодит үр дүнгээр шийдвэрлэхээр зорьж байна.
✅ Ногоон шилжилтийн хүрээнд цахилгаан автомашин, цэнэглэх дэд бүтэц, сэргээгдэх эрчим хүч, ногоон орон сууцны төслүүдийг үе шаттай өргөжүүлнэ.
✅ "Нийслэлийн өмчит Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК" ХХК нь Нийслэлийн хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийн эх үүсвэрийг төрөлжүүлэх, хөрөнгийн зах зээл, хувийн хэвшил болон Олон Улсын санхүүгийн байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.
"Шинэ үеийн Улаанбаатар" бодлого нь хот төлөвлөлт, тээвэр, дэд бүтэц, ногоон хөгжил, хөрөнгө оруулалтыг нэг бодлогын хүрээнд уялдуулж, иргэдийн амьдрах орчинд бодит өөрчлөлт бий болгоход чиглэж байна.