Ministry of Foreign Affairs of Mongolia

07/31/2026 | Press release | Distributed by Public on 07/30/2026 20:12

УСНЫ АЖ АХУЙН ЗАМ ДАГУУ ЯВГАН ЗАМЫН АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА

Өнөөдөр /2026.07.31/аймгийн Засаг дарга Л.Төмөрчөдөр, Зуунмод сумын Засаг дарга бөгөөд Хотын захирагч Б.Хатанбаатар, аймгийн ГХБХБГ-ын дарга Б.Насанжаргал болон холбогдох мэргэжилтнүүд нар Баянхошууны гүүрнээс хойш Усны аж ахуйн зам дагуух явган замын ажилтай танилцлаа.

Аймгийн төсвийн 390 сая төгрөгийн өртгөөр баригдаж буй явган замын гүйцэтгэгчээр "Мөнх тэнгэрийн гүрэн" ХХК ажиллаж, гэрээнд заасан хугацаанаас өмнө буюу 08 дугаар сарын 15-ны өдөр ашиглалтад өгөхөөр ажиллаж байна.

Уг явган замын урт нь 1000 метр, өргөн нь 1.50 см, авто замаасаа явган зам хүртэл нэг метр зайтай ногоон байгууламжтайгаас гадна гурван метрийн өргөн даланг шинээр байгуулж байна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on July 31, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on July 31, 2026 at 02:13 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]