Ministry of Foreign Affairs of Mongolia

09/09/2026 | Press release | Distributed by Public on 09/08/2026 20:38

Монгол дахь их хэлмэгдүүлэлтийн он жилүүд:

"Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө алтан амиа золиосолж, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн баатруудын гэгээн дурсгалд зориулсан хүндэтгэлийн булан"

Монгол дахь их хэлмэгдүүлэлтийн он жилүүд:

XX зууны Монголын түүхэнд болсон хамгийн харанхуй эмгэнэлт явдлын нэг бол улс төрийн хэлмэгдүүлэлт юм. Үүнээс дийлэнх нь шашны байгууллагынхан байсан ба 18000 гаруй лам хуврага улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж 700 гаруй сүм хийд сүйтгэгдсэн. Одоогийн байдлаар Өмнөговь аймгаас төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан 1544 хүн байдаг бөгөөд 1058 хүн цаазаар хороох ялаар, 297 хүн хорих ялаар, 4 хүн ном төрийн эсрэг хэргээр, хэлмэгдсэн хүмүүсийн 1138 лам хуврага,128 тайж угсаатан, 241 төрийн албан хаагч, энгийн иргэд байсан. Мөн 1933-1939 онд аймгийн даргаар ажиллаж байсан Б.Дамбарэнцэн гуай хувьсгалын эсэргүү хэргээр хоёр удаа баривчлагдаж байжээ.

Монголын эрдэмдийн бичсэн ном зохиол бүтээл бичиг соёлын дурсгал, шашин шүтлэг, өв соёл, мэдлэгийн сан устаж үгүй болсон нь үндэстэнд маш их хохирол учруулсан.

1998 онд УИХ Улс төрийн хилс хэрэгт хэлмэгсдийн цагаатгах нөхөн олговор олгох тухай хууль баталж Улсын хэмжээнд 31652 иргэнийг цагаатгажээ

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 09, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 09, 2026 at 02:38 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]