Ministry of Foreign Affairs of Mongolia

08/17/2026 | Press release | Distributed by Public on 08/16/2026 20:39

ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД 32 ЦЭГЭЭР ХАГАС КОКСОН БОЛОН ШАХМАЛ ТҮЛШ БОРЛУУЛНА

Нийслэлийн Засаг даргын 2026 оны наймдугаар сарын 7-ны өдрийн А/1116 дугаар захирамжаар 2026-2027 оны галлагааны улиралд нийслэлийн долоон дүүрэгт гэрээт борлуулалтын 500 цэг ажиллуулахаар баталлаа. Үүнээс 54 цэгийг шаардлагатай тохиолдолд дүүргүүдэд нэмэлтээр хуваарилах нөөцөд байлгахаар төлөвлөжээ.

✅Дүүргүүдэд ажиллах борлуулалтын цэгийн тоог дараах байдлаар тогтоосон байна. Үүнд:

• Баянгол дүүрэг - 17

• Сонгинохайрхан дүүрэг - 165

• Хан-Уул дүүрэг - 42

• Чингэлтэй дүүрэг - 58

• Баянзүрх дүүрэг - 110

• Налайх дүүрэг - 22

• Сүхбаатар дүүрэг - 32

Борлуулалтын цэг ажиллуулах хүсэлт гаргасан иргэдийн хүсэлт, өмнөх галлагааны улиралд хариуцлагатай ажилласан гэрээт цэгүүдийн ажиллаж байсан цэгийн байршил болон тухайн дүүргийн хүн амын нягтаршил зэргийг харгалзан үзэж, хамтран ажиллах гэрээг 2026 оны есдүгээр сарын 1-ний дотор байгуулна.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on August 17, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on August 17, 2026 at 02:39 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]