12/26/2025 | Press release | Distributed by Public on 12/25/2025 20:53
Өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу ИТХурал, ЗДТГ-аас 2025 оны сумын хөрөнгө оруулалтаар хийгдэж буй бүтээн байгуулалт, тохижилтын ажлуудад захиалагчын хяналтыг хуваарийн дагуу хийж байна. Энэ хүрээнд Сайнцагаан сумын 7-р баг, Баазын 18 айлын орон сууцны дээвэр, усны хаялгын их засварын ажилтай ИТХ-ын Хяналтын хорооны төлөөлөгчид, сумын удирдлага танилцаж ажлын чанар, батлагдсан зургийн дагуу хийгдэж байгаа эсэхэд хяналт хийж гүйцэтгэгч "Сүлд оюу хайрхан" ХХК-ний төлөөлөлд холбогдох зөвлөмжийг өглөө.
Баазын 18 айлын орон сууц нь 1996 онд ашиглалтад орсон бөгөөд дээвэр, усны хаялгын засвар хийгдсэнээр тус байрны оршин суугчид тохилог, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэж байна. Ажлын явц 80%-тай. 11-р сарын 15-ны дотор улсын комисст хүлээлгэн өгнө. #Сайнцагаан_сумын_ОНХС