2025/07/10 1:30:22
Сүнрэвийн Ганбямбад дэслэгч генерал цол хүртээлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Сүнрэвийн Ганбямбад дэслэгч генерал цол хүртээлээ.
Хошууч генерал цолыг:
-
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, батлан хамгаалах бодлогын зөвлөх, бригадын генерал Дашцэдэнгийн Баасандамба,
-
Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, бригадын генерал Давагдоржийн Ганхуяг,
Бригадын генерал цолыг:
-
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Бямбажавын Нандинболор,
-
Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлагч, хурандаа Жамбалын Молорболд,
-
Онцгой байдлын ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, хурандаа Цогтбаатарын Ганзориг,
-
Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Стратеги, бодлого, инновац, хөгжлийн албаны дарга, цагдаагийн хурандаа Одоохүүгийн Ганбат,
-
Зэвсэгт хүчний Жанжин штабын Материал, техникийн газрын дарга, хурандаа Баянгийн Түвшинтөр нарт хүртээлээ.
[Link][Link][Link][Link][Link][Link][Link]