09/26/2026 | Press release | Distributed by Public on 09/25/2026 22:10
Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан соёлын бодлогыг хэрэгжүүлэх, сумын ИТХ-аар батлагдсан соёлын өвийг хамгаалах дунд хугацааны үндсэн чиглэл болон аймгийн ИТХ-аар батлагдсан "Сэлэнгэ - хувьсгалын өлгий нутаг" хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор "Түүх соёлоо дээдэлье - Орон нутгаа судалцгаая" аяныг 2026 оны 09 дүгээр сарын 14-18-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Аяны хүрээнд Ерөнхий боловсролын сургууль, Ахмадын хороотой хамтран Гонир багийн нутаг дэвсгэрт орших "Их жанжин Дамдины Сүхбаатарын үдэлсэн хөшөө" түүхийн дурсгалт газартай танилцах явган аяллыг зохион байгуулж, 9а, 9б, 9в ангийн 30 суралцагчийг хамрууллаа. Аяллын үеэр суралцагчид орон нутгийнхаа түүхэн үйл явдал, түүх, соёлын дурсгалт газартай бодит орчинд танилцаж, нутгийн түүхийн талаарх мэдлэгээ нэмэгдүүлэв.
Мөн Ахмадын хорооны дарга М.Бямбаа суралцагчдад сумын нутаг дэвсгэрт орших Ардын хувьсгалын түүхэн газрууд болон тэдгээртэй холбоотой түүхэн үйл явдлын талаар мэдээлэл хүргэж, "Их жанжин Д.Сүхбаатарын үдэлсэн хөшөө"-г бүтээн босгосон түүх, ач холбогдлыг танилцууллаа.
Суралцагчдын түүх, эх оронч үзэл, нутаг орноо хайрлан хамгаалах хандлагыг төлөвшүүлэх зорилгоор "Их жанжин Д.Сүхбаатар" сэдэвт шүлгийн уралдаан, "Баянгол - хувьсгалын өлгий нутаг" асуулт, хариултын тэмцээнийг тус тус зохион байгуулсан байна.
Тус аян нь хүүхэд, залуучуудад эх түүхээ танин мэдэх, өв соёлоо хүндэтгэх, орон нутгийнхаа түүх, соёлын дурсгалт газрыг хайрлан хамгаалах мэдлэг, хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн үр дүнтэй ажил боллоо.