09/21/2026 | Press release | Distributed by Public on 09/20/2026 20:10
Сумын ИТХурлын 2026 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 11/01 дүгээр тогтоолоор баталсан "Хоршооны зээлийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих орон тооны бус хяналтын зөвлөл" хуралдлаа.
Хурлаар Хоршоо хөгжүүлэх сан болон сум хөгжүүлэх сангаас зээл авсан иргэд, хоршоодын үлдэгдэл зээлийн явцын талаарх мэдээллийг танилцууллаа.
1. Хяналтын зөвлөлийн дарга: ИТХурлын төлөөлөгч Э.Бүжидмаа
2. Нарийн бичгийн дарга: Хүнс, жижиг дунд хоршооны асуудал хариуцсан мэргэжилтний үүрэг гүйцэтгэгч С.Наранхүү
3. Гишүүд: -Төсөв төрийн сангийн мэргэжилтэн Э.Булганбат
4. - Сумын бизнес эрхлэгчдийн холбооны тэргүүн Я.Отгонжаргал нар ажиллалаа.
2026 онд шинээр хоршоо хөгжүүлэх сангаас зээл авсан хоршоодын үйл ажиллагаатай танилцаж, үйл ажиллагааг явуулж байгаад эсэхэд хяналт тавьж, зээлээ гэрээний дагуу хугацаанд нь төлж байх талаар зөвлөмж өгч ажиллав.