09/24/2025 | Press release | Distributed by Public on 09/23/2025 21:26
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлүүдийн нэг болох утга зохиол, ном хэвлэлийн салбарыг хөгжүүлэх, бүх нийтийн эх хэл, уран зохиолын боловсролыг дэмжих, хүүхэд, залуучуудад үндэсний ухамсар, сэтгэлгээ, бахархлыг төлөвшүүлэх зорилгоор "Утга зохиолын 7 хоног" аяныг 2025 оны 9 дүгээр сарын 22-28-ны өдрүүдэд улс орон даяар өргөн хүрээнд зохион байгуулж байна. Аяны хүрээнд долоо хоногийн турш уншигч, уран бүтээлчдийг ойртуулах, утга зохиолын үнэ цэнийг таниулах олон талт арга хэмжээг зохион байгуулна. Тус аян нь уншигч, судлаач, зохиолч, уран бүтээлчдийг нэгэн дор цуглуулж, утга зохиолын нийгэмд үзүүлэх нөлөө, үнэ цэнийг таниулах, мөн зохиолчдын бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, соёлын бүтээлч үйлдвэрлэлд хувь нэмэр оруулах зорилготой юм. Түүнчлэн үндэсний соёлын дархлааг бэхжүүлэх, эх хэлний үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх, шинэ үеийн залуусыг уран зохиолд татан оролцуулах томоохон хөшүүрэг болох юм.
Мэдээлэл оруулсан: Төлөвлөлт, тайлагналт, мэдээлэл технологи, цахимжилтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Лхагвадаш Холбоо барих утас: 88779304