Ministry of Foreign Affairs of Mongolia

09/19/2026 | Press release | Distributed by Public on 09/19/2026 04:33

“ХАМТЫН ХҮЧ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ” АЯНД НЭГДЛЭЭ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Аюулгүй байдал, цэргийн зохион байгуулалтын газраас зохион байгуулж буй "Хамтын хүч, аюулгүй байдал" аянд нэгдлээ.

Аяны хүрээнд алба хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэн байгууллагын аюулгүй байдлыг хангах зорилгоор "Харуулчдын зөвлөгөөн"-ийг өнөөдөр (2026.09.07) зохион байгуулав.

Зөвлөгөөнд Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын Зөрчил, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх М.Берикбол оролцож, "Зөрчлийн тухай хууль, түүний ойлголт" сэдвээр алба хаагчдад сургалт зохион байгуулсан.

Мөн Харуул хамгаалалтын холбогдох журмын хүрээнд "Асуулт, хариулт"-ын тэмцээн болон "Хийн буудлага"-ын тэмцээн зохион байгуулж, амжилттай оролцсон алба хаагчдыг шагнаж урамшууллаа.

Ministry of Foreign Affairs of Mongolia published this content on September 19, 2026, and is solely responsible for the information contained herein. Distributed via Public Technologies (PUBT), unedited and unaltered, on September 19, 2026 at 10:34 UTC. If you believe the information included in the content is inaccurate or outdated and requires editing or removal, please contact us at [email protected]